БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногийн пүрэв гарагт Саудын Араб улсад хоёр хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлэх гэж байгааг Арабын өндөр дээд албан тушаалтнууд мэдэгджээ. Америк, Хятадын харилцаа ээдрээтэй, хурцадмал байгаа үед Ши Жиньпин Америкийн ойрын холбоотон улсад газардаж буй нь ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Ши Рияд хотод байх хугацаанд Хятад-Арабын дээд хэмжээний уулзалт болон Хятадын дэлхийн холбоо бага хуралд оролцох ажээ. Арабын 14 орны удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятад болон Арабын улс орнуудын харилцааг өндөр түвшинд хүргэхийг эх сурвалж дурдсан байна.
Хятадын дарга АНУ-ын Ойрх Дорнод дахь хамгийн том түнш оронд айлчлах тухай цуу яриа өнгөрсөн хэдэн сарын турш гарсан боловч хоёр талын эрх баригчид хараахан баталгаажуулаагүй байжээ. Одоогоор Арабын эх сурвалжууд айлчлалыг батлан мэдэгдэж байгаа ч Бээжингээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Ойрх Дорнод дахь хүний эрх, газрын тосны нийлүүлэлттэй холбоотойгоор Рияд, Вашингтоны харилцаа эмзэг байгаа бол Тайваний асуудлаас болж Вашингтон, Бээжингийн харилцаа хурцдаад байгаа юм.
Эх сурвалж: CNN