Ерөнхий сайд цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийж байна.
Тэрээр: “Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрын огцруулах ийм асуудал яригдаагүй. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас авхуулж, зөрчилтэй, маргаантай байна гэсэн ийм мэдээллүүдэд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрсөн. Сандраад байгаа хэсэг хүмүүст хэлэхэд ийм мэдээллээс болоод бид хэд муудалцаад сүртэй зүйл болохгүй, үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй. Өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөх хуралдсан. Хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай санал солилцсон. Улс төрийн намуудын асуудал, Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Хэрвээ ард түмэн дэмжвэл би тэмцэнэ гэдэг зүйлийг хэлсэн” гэв.