Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.
Тэрээр: "Нүүрсний хулгайчид өөрсдөө энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдсон. Жишээлбэл “Эрдэнэс таван толгой” ХХК-ий хуучин удирдлагууд тэдний удирдлага дор ажиллаж байсан МОХ-ийн үе үеийн удирдлагууд энэ жагсаал цуглааныг улс төржүүлэх гэж оролдсон. Өчигдөр жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний луйварчдад зориулаад хатуугаас хатуу сануулъя. Өчигдөр болсон жагсаал дунд нүүсний хулгайчид өөрсдөө байсан. Та нар далд ЭЗ-тай байж болно. Би энэ нүүрсний хулгайн асуудлаас сөөм ч хойшоо ухрахгүй гэдгийг жагсаал дунд байсан НҮҮРСНИЙ ЛУЙВАРЧДАД хэлье" гэлээ.