Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “Ард түмэн 2 өдрийн турш бухимдаж, жагсаал цуглаан хийж байхад яагаад хулгайчдыг ил болгохгүй байгаа юм. Нүүрсний гэрээ явсаар байгаад ардчилсан намын эрх мэдэлгүй байдаг цөөн хэдэн хүн дээр тохоод өнгөрөх санаатай. Ийм байдлаар явахыг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас нүүрсний хулгайчдаа ил болгооч ээ. Тавантолгойн санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байна гэсэн мэдээлэл байна. Яаралтайгаар гэрээ , хэлэлцээрийг ил болгохоос асуудал эхэлнэ. Түүнээс аргацаах байдлаар өнгөрөөдөг хуучны арга барил хоцорсон” гэлээ.

 

Таны сурталчилгаа