Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хуралдаж дууслаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдал, иргэдийн жагсаалын талаар Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Намын бүлэг уг асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

Нэгдүгээрт Жагсагчид нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэлтнүүд болон бусад ажлын хариуцлага алдаж байгаа нөхдүүдэд хариуцлага тооц гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Тиймээс тус асуудлыг  түргэвчилж, хурдан хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ хүрээнд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж хуулийн хүрээнд процессийг хурдан болгох шаардлагатай байна. Засгийн газар ойрын хугацаанд энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж яаралтай хэлэлцүүлэх, Мөн Уул уурхайн биржийн тухай хууль өргөн баригдсан анхны хэлэлцүүлэг дээр явж байгаа. Цаашид уг хуулийг яаралтай хэлэлцэн ирэх нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ. 

Хоёрдугаарт Энэ парламент үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна. Үүнийг Засгийн газар судалж энэ ондоо багтаан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэг шаардлагатай байна гэж үзсэн гэв.

 

 

Таны сурталчилгаа