УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны (2022.12.07) хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тус хуулийн төслийг Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлээд байсан юм.
Геодези, зураг зүйн тухай хууль анх 1997 онд батлагдсанаас хойш бусад холбогдох хууль шинээр болон шинэчлэн боловсруулагдсантай холбоотой нийт 11 удаа 15 зүйл, 41 хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт орж, хоёр хэсэг нэмэгдсэн нь 123 заалт бүхий хуулийн 30 хувьд өөрчлөлт орсон байна.