Авлигын гэмт хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцорсон Гватемал улсын Ерөнхийлөгч асан Отто Перез Молина болон дэд Ерөнхийлөгч асан Роксанна Балдетти нарт долоон жилийн хорих ял оноогоод байжээ. Гэвч тэдний хэргийг шалгахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нөхцөл байдлыг бүрэн тодорхой болгоогүй хэмээн дахин авч хэлэлцэн тус бүрт нь 16 жилийн хорих ял оноожээ.
Төрийн тэргүүн болон дэд Ерөнхийлөгч асны холбогдсон хэрэг Төв Америкийн Гватемал улсын түүхэн дэх хамгийн өндөр дээд албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож, дуулиан тарьсан явдал болсон юм. Перез Молина болон Балдетти нарт татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан хорих ялын хугацааг нэмснээс гадна сая ам.долларын торгууль тавьжээ.
Гватемалын прокурорын тусгай алба эрх мэдэлтнүүдэд эхэндээ 30 жил хүртэл ял төлөвлөсөн байна. Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч асныг 120 сая гаруй ам.долларыг улсын сангаас хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай 2015 оны дөрөвдүгээр сард анхлан мэдэгдсэн байна. Үүний дараа олон нийтийн эсэргүүцлийн жагсаал газар авч улмаар огцруулжээ.
Эх сурвалж: The Guardian