Цаг үеийн мэдээ

НАСА-гийн шинэ үеийн сансрын хөлөг сар руу 26 хоног аялсны эцэст эх дэлхийдээ эргэн ирлээ.  Орион буух капсул Мексикийн Гвадалупе арлын ойролцоо Номхон далайд унасан байна.

Буух капсулыг Орион үйлчилгээний модулиас салгасны дараа дэлхийн агаар мандалд орсон байна.  Буух үед далайд түүнийг АНУ-ын тэнгисийн цэргийн десантын Портланд хөлөг хүлээж байсан.

Нислэгийн үеэр Орион 11-р сарын 21, 12-р сарын 5-нд сарыг хоёр удаа тойрон нисэж, түүний гадаргууд 130 км-ийн зайд ойртжээ.

Мөн тэрээр сарны гадаргууд 85,000 км зайтай байх сарны тойрог замд зургаан өдөр ажилласан байна.

Энэхүү тойрог замд ажилласнаар хөлөг онгоцны төхөөрөмжийн чадварыг үнэлж, дэлхийгээс хол зайд түүний системийг турших боломж олгосон.

Энэхүү Орионы нислэг туршилтын нислэг байсан тул нисгэгчгүй байжээ. Сансрын нисэгчидтэй нислэг 2024 оны сүүлээр эхлэх төлөвтэй байна. 

Ийм алс холын экспедицээс сансрын хөлгүүдийг буцаах нь техникийн хэцүү ажил юм. Тэд дэлхийн агаар мандалд маш өндөр хурдтайгаар нисэж ордог - ойролцоогоор 40,000 км / цаг. Тиймээс хөлөг онгоц агаар мандлын давхаргад эвдэрч салж унахгүйн тулд маш хүчтэй дулааны хамгаалалт хэрэгтэй. Түүний гадаргуун температур бараг 3000 хэм хүрдэг байна. Орионы хамгаалалтын давхарга нь шинэ загвар бөгөөд НАСА-аас ирээдүйн нислэгт сансрын нисгэгчдийн амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд үүний ажиллагааг давхар шалгасан байна. Капсулын 11 шүхэр ар араасаа бууж байгаа нь дулааны хамгаалалт үүргээ гүйцэтгэсний тод нотолгоо байв. Гэхдээ инженерүүд үүнийг шалгахаас нааш ямар ч дүгнэлт гаргахгүй байна. Орион командлагчийн сандал дээр сансрын нисгэгч нарт зориулсан шинэ Orion Crew Survival System хувцас өмссөн хиймэл хүн суулгасан байна. Өөр хоёр сандал дээр эмэгтэй хүний ​​зөөлөн эд, эрхтэн, ясыг дуурайсан материалаар хийсэн манекен их бие байрлуулсан байв.  Тэдэнд сансрын нислэгийн үед ажиллах 5600 гаруй мэдрэгч, цацрагийн нөлөөллийн түвшнийг хэмжих 34 цацраг мэдрэгч суурилуулсан байна.

Орионы хөдөлгүүрийн системийг Европын сансрын агентлаг боловсруулсан байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа