Цаг үеийн мэдээ

Алтанзул цэцэг тарьж ургуулах болон криптовалют олборлох нь хоорондоо ямар холбоотой байж болох вэ?

Эрчим хүчний үнийн өсөлт, Оросын байгалийн хийнээс татгалзан өөр эх үүсвэр хайх нь Европчуудыг хамгийн ер бусын зүйлүүдэд хүргэж байна. Роттердамаас холгүйхэн орших аварга том хүлэмжийг биткойн олборлоход ялгардаг дулааныг ашиглан халааж байна. Энэ процесс нь их хэмжээний энерги үүсгэдэг бөгөөд ихэвчлэн дэмий зарцуулагддаг байжээ.  Серверүүд нь дээвэр дээрх нарны хавтангаар тэжээгддэг бөгөөд энэ нь эргээд зардлыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг байна.

"Bitcoin Bloem" (биткойны цэцэг) санаачилгын хүрээнд тариаланчид хүлэмжид байрлуулсан олборлолтын процессоруудын нэг хэсгийг эзэмшдэг байна. Цэцэг тариалагч Даниел Конинг: Бидний хувьд хамгийн чухал зүйл бол байгалийн хийг хэмнэх явдал юм. Ийм учраас бид олборлогчидтой хамтран ажиллахаар болсон. Мөн бид машинаасаа крипто орлого олдог.

Одоогоор крипто зах зээл хүнд хэцүү үеийг туулж байна, биткойны ханш 16,000 мянган доллароос орчим болсон, харин жилийн өмнө 68,000 ам.долларын босгыг давж байсан юм. Гэсэн хэдий ч тэд цахим мөнгөн тэмдэгтийн хэлбэлзэлд санаа зовохгүй байгаа бөгөөд ирээдүй ямар ч байсан блокчэйнд хамаарна гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа