Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. 

- Жагсагчидтай уулзаж саналыг нь сонсох, тэднийг үзэл бодлоо илэрхийлэх нөхцлөөр хангах, хэлэлцээр хийснээр асуудлыг  хурдан шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарах шаардлагатай.

- Хариуцлага тооцохтой холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь зүйтэй. Тиймээс Засгийн газар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ.

- ҮБАЗ-ийн  зөвлөмж гаргаж,  гэрээ байгуулж буй асуудал сүүлийн арав гаруй жил үргэлжилж байгаа. Иймд Ерөнхий сайдаас эрхзүйн орчныг сайжруулах санал тавьсан. Гэрээ байгуулахыг  ҮАБЗ-ийн  зөвлөмжөөр биш, хуулиар, Засгийн газар, УИХ шийддэг байх шаардлагатай гэж үзлээ.

Таны сурталчилгаа