Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус арван нэгдүгээр хуралдаан 12 сарын 12-оос 13-ны шилжих шөнө 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Аймгийн Засаг даргад нэр дэвшсэн төлөөлөгч Ч.Мөнхбат, төлөөлөгч Ц.Амаржаргал нарыг хурлын дэгийн дагуу 39 төлөөлөгч нууц санал хураалтаар тодрууллаа.
23 төлөөлөгчийн буюу 60,5 хувийн саналыг Ц.Амаржаргал, 15 төлөөлөгчийн буюу 39,5 хувийн саналыг Ч.Мөнхбат тус тус авч, хүчингүй саналын хуудас 1 бүртгэгдлээ.
Аймгийн ИТХ-ын арван нэгдүгээр хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.