Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайчдыг илчлэх, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал арав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. "Нүүрсний хулгай"-г шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өчигдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай гарч уулзах үеэр нүүрстэй холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана гэдгээ мэдэгдсэн. 

-Нүүрсний гэрээнүүдийг ил болгохоор боллоо

-Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг /авлигын хэмт хэрэг/ энэ 7 хоногт яаралтай горимоор хэлэлцэн өөрчлөхөөр боллоо 

-Маргааш хууль хяналтын байгууллага нүүрстэй холбоотой шалгаж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана" хэмээн мэдээлсэн.

Таны сурталчилгаа