Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: "Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өчигдөр бид нар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий худалдан авалтын бүх гэрээ болон нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхэлж байсан бүх тээврийн хэрэгслүүдийн улсын бүртгэлийн дугааруудыг олон нийтэд ил болгосон. Өчигдөр жагсагчдын тавьж байгаа шаардлагатай холбогдуулан прокурорын байгууллагын зөвшөөрсөн бүрэн хязгаарын хүрээнд болон мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлая, ажлуудыг зохион байгуулъя гэж хэлсэн. Мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдсон, тун удахгүй өөрсдийн байранд нэрсийг зарлана гэсэн. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүй, ял завшуулж болохгүй гэдэг үүднээс тодруулах ажлууд байна гэсэн тайлбарыг өгсөн" гэв.