УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Нүүрсийг биет хэмжээгээр гаргах боломжгүй гэдэг бол үнэн. 2,5 сая биет хэмжээний нүүрс БНХАУ руу гараад алга болчих гэж яриад байна. Гэтэл дан ганц биет хэмжээний нүүрс биш гэдгийг бүгд мэдэж байна. Биет хэмжээгээр гараагүй байлаа гэсэн санхүүгийн луйвар хийчихэж байгаа юм. Сүүлийн арван жилд Монгол улс 250 сая тонн нүүрс гаргасан. Үүнийг тооцоод үзвэл 37 хувьд нь амны үнээр буюу хямдхан үнээр гаргачихсан. Ганц нүүрсний асуудал биш луйврын асуудал байгаа. Нүүрсээ авахдаа хэдэн дахин бага үнээр авдаг. Нүүрс авсан мөнгөөрөө ажил хийхдээ дундаас нь цавчаа хийдэг. Нууцалсан гэрээ нь дэлхийд байхгүй хамгийн таатай нөхцөлөөр авч байна" гэв.