Цаг үеийн мэдээ

Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр Мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдсон, тун удахгүй Авлигатай тэмцэх газар өөрсдийн байранд нэрсийг зарлана гэдэг тайлбарыг өгсөн. Тэгвэл АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж байна.

Авлигатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт 47 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. 

Дараах албан тушаалтнууд шууд болон шууд бус оролцсон нөхцөл байдал тогтоогджээ.

1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2.ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

3.ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат

4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

6.УИХ-ын гишүүн А.Анандбазар

7.ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд

8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

15."Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд

16."Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг

17."Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр

Таны сурталчилгаа