Цаг үеийн мэдээ

Хүйтний эрч чангарч, их цас орсны дараа Британичууд олон асуудалтай тулгараад байна. Ялангуяа хий, цахилгааны үнэ нэмэгдсэн нөхцөлд тийм ч таатай биш байгаа боловч гол асуудал нь зөвхөн хүйтэн биш цас ихээр орсонд байгаа юм.

Британид цас ихээр орох нь ховор тохиолддог бөгөөд байгалийн гамшиг гэж үзэхэд хилсдэхгүй. Хүйтэрснээс болж арванхоёрдугаар сарын 11-ний ням гарагт Английн төв хэсэгт орших Мидлендсийн бүсэд дөрвөн хүү мөстсөн нуур дээр явж байгаад цөмөрсний улмаас унаж осолджээ. Тэднийг гаргаж тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч тэдний гурав нь (8, 10, 11 настай) нас барж, дөрөв дэх хүүхэд болох, зургаан настай хүүхдийн биеийн байдал хүнд байна.

Их Британийн Цаг уурын алба олон замууд, тэр дундаа Лондон хотын тойрог зам мөстсөн хэвээр байгаа бөгөөд хэрэв иргэд хаа нэг газар явах зайлшгүй шаардлагатай бол болгоомжтой байхыг анхааруулж байна. Сургуулиуд өнөөдөр хичээлээ цуцалсан байна. Хүн ам цөөтэй суурин газрууд, ялангуяа мөстсөн замаар уулархаг газруудад сургуулиудад хүрэхэд хүндрэлтэй, мөн аюултай байна.  

Лондон хотын нисэх онгоцны буудлууд ням гарагт мөстсөн хөөрөх зурвасыг хаажээ.  Даваа гарагт нислэгүүд сэргэсэн ч ихэнх нислэгүүд цуцлагджээ. Мөн төмөр замд хэсэгчилсэн эмх замбараагүй байдал үүсэж байна. Олон галт тэрэг, ялангуяа Лондон хотын эргэн тойронд зогсоосон бөгөөд Лондонгийн метроны 15 шугамаас 10 галт тэрэг урт хугацааны интервалтайгаар явж байна.  Их хэмжээний цас орсны улмаас автомашины осол гарч, олон цагаар түгжрэл үүссэн байна. Жолооч нарт өнөө өглөө Хойд туйлд очих гэж байгаа шиг бэлтгэлтэй явахыг сануулсан байна. Халуун саванд цай, зөөврийн утасны цэнэглэгч, дулаан хувцас, хоол хүнс авч яваарай хэмээн сануулжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа