Цаг үеийн мэдээ

Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид 12-р сарын 12-нд болсон дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ, Украиныг түрэмгийлсэн Оросын ерөнхийлөгчтэй хариуцлага тооцож, дайны улмаас учирсан хохирлыг ОХУ төлүүлэхийг хичээх болно гэжээ.

Британийн засгийн газраас гаргасан эцсийн мэдэгдэлд хэсэгчлэн дурдахдаа:

Харгис хэрцгий дайны улмаас гэмтсэн, сүйрсэн чухал дэд бүтцээ сэргээн босгох төлбөрийг Орос эцэст нь төлөх болно гэдэгт бид итгэлтэй байна. Дайны гэмт хэрэг болон бусад харгис хэргүүд шийтгэлгүйгээр үлдэхгүй. Бид Ерөнхийлөгч Путин болон буруутай хүмүүст олон улсын хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээн бичсэн байна.

 “Их 7”-гийн орнууд энэ чиглэлд ямар тодорхой алхам хийх гэж байгааг мэдэгдэлд дурдаагүй байна.

“Их 7”-гийн орнууд мөн Украиныг бүрэн дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, дайныг зогсоох ёстой. Орос галаа зогсоож, Украины өнцөг булан бүрээс цэргээ татах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн видео мэдэгдлээр дамжуулан дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Тэрээр, ялангуяа энх тайвны эхлэлийг түргэсгэхэд шаардлагатай гурван алхмыг санал болгожээ. Украинд цэргийн тусламжийг бэхжүүлэх, эдийн засаг, эрчим хүч, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад туслах, мөн Украины санал болгож буй "энхийн томьёог"-г хэрэгжүүлэхийн тулд тусгай дээд хэмжээний уулзалт Global Peace Formula Summit-г зохион байгуулах тухай хэлсэн байна.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа