Ардчилсан намаас нүүрсний хулгайн хэрэгт холбогдох албан тушаалтнуудын нэрс зарлагдсантайгаар холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: “АТГ-ын дарга З.Дашдаваа танд гүн эмгэнэл илэрхийлье. Та өнөөдөр АТГ-ыг ард түмний нүдэн дээр оршуулж байна. Та өнөөдөр коммунист намын үзэл суртлын зэвсэг болж хувирлаа.
Өнөөдөр нүүрсний хулгайч хэмээн зарласан Л.Оюун-эрдэнэ, Х.Нямбаатар та хоёрыг ах нарынхаа шантаажнаас гараагүй утсан хүүхэлдэй болсон бацаанууд байна гэж харлаа.
Дэлхийд багтахгүй хөрөнгөтэй, гадаадад хэд хэдэн объект худалдаж авч байгаа Сүхбаатарын Батболд гэх хулгайч чинь хаана байна, Хотгор шанагыг уурхайг арван сая доллароор зарж идсэн Ч.Хүрэлбаатар хулгайч чинь хаана байна, гэмгүй царайлж нүүрээ нуусан П.Анужин чинь хаана байна.
Ардчилсан намд нүүрсний хулгайн талаар мэдээлэл ирж байгаа гэхдээ та бүгдийг энэ хүсэл зоригоороо тэмцэж байгаа залуучуудын хүсэл зорилгын дагуу хулгайч нарынхаа нэрсийг зарлаж тэд нартай тэмцэнэ гэж найдаж байлаа.
Бидэнд шударга иргэд чөлөөт хэвлэл зэргээс хулгайчдын нэрсийг ирүүлж байгаа. Гэхдээ бид хууль хүчний байгууллага биш учраас зарлахгүй, гэхдээ эдгээр нэрсийг хууль хүчний байгууллагад шилжүүлнэ гэдгээ хэлье.
Ардчилсан нам өнөөдрийг хүртэл жагсаалд оролцоогүй энэ үйл явдалд хэн нэгнийг турхирахгүй. Зөвхөн энэ залуучуудын эрүүл аюулгүй байх, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Гэтэл өнөөдөр эрх баригч нам 2016 оноос оноос хойш гудамжинд байгаа Ардчилсан намын хүмүүсийг хэрэгт холбож байгаад санал нийлэхгүй байна. Ардчилсан намын зүгээс залуучуудтай хамт жагсаж хулгайчдын эсрэг нэгдэхээ мэдэгдье” гэлээ.