Нүүрсний хулгайтай холбогдсон 5 гишүүн мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Хүний нэр төрд халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахад бэлэн байна. Би одоо ямар хэрэгт холбогдчихоод байна. Хулгай зэлгийг ярьсан хүнийг амыг хаах гэж байна. Бид тав бол хатуу тэмцэнэ. Одоо бид авлигатай тэмцэх газар руу орж, асуух гэж байна. Гудамжны хөдөлгөөнийг дарахын тулд хэдэн гишүүдийн нэрсийг оруулж, тараах гэсэн оролдлого явж байна. Би Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй, очихоор бол хүнээр заалгуулж байж очно" гэв.