Цаг үеийн мэдээ

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: "Бид ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Нүүрсний хулгайчдыг бүгдийг нь илрүүлнэ. Ядарсан ард түмний ипотекийн зээлийг нүүрсний хулгайчдаас олж, авч төлүүлнэ. Ипотекийн зээлийг ирэх жил нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төсөл өргөн барих бодолтой байна. Огт хамаагүй гишүүдийг яаж, олж авсан юм гэмээр сонин баримт дэлгэсэн. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэж хэлсэн. Зарим хүмүүс элэг доог болгож байна. Гэхдээ бодит үнэн тэр. Би өөрөө бурхны шашинтай хүн. Хулгай хийхийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс энэхүү гүтгэлийг няцааж, ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмнийхээ алдсан боломжийг эргүүлэн олж өгнө. Харин унтаж байгаа баавгайг сэрээсэн хүмүүс гомдох цаг ирнэ. Бид хулгай хийдэг хүмүүс биш" гэв.

Таны сурталчилгаа