Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхим 2009 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглох хуулийг баталсан байна. Энэ тухай парламентын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ бол хойч үедээ тамхи хориглосон дэлхийн анхны хууль юм.
Уг баримт бичигт тамхины бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдах эрхтэй цэгүүдийн тоог хязгаарласан байна. Тэдний тоог 6000-аас 600 болгож цөөрүүлсэн байна. Тамхины бүтээгдэхүүнийг зөвхөн төрөлжсөн дэлгүүрээр худалдаалах юм байна. Тамхины бүтээгдэхүүн дэх никотины хувь хэмжээг хязгаарлах тухай хуульд мөн заасан байна.
Хоригийг зөрчсөн тохиолдолд 150,000 Шинэ Зеланд доллар (ойролцоогоор 96,000 доллар) хүртэл торгууль ногдуулна. Эрүүл мэндийн дэд сайд Айеша Веррол хэлэхдээ, хууль батлагдсаны дараа олон мянган хүн урт удаан насалж, эрүүл саруул байх болно, эрүүл мэндийн систем олон төрлийн хорт хавдар, зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт тамхинаас үүдэлтэй өвчнийг эмчлэх шаардлагагүй тул таван тэрбум доллар хэмнэж авах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Хууль 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. Шинэ Зеланд улс 2025 он гэхэд "тамхигүй" болох зорилт тавьжээ. Өнөөдөр тус улсад тамхи татдаг хүмүүсийн тоо аль хэдийн бага болсон, тус улсын насанд хүрэгчдийн 8 хувь нь өдөр бүр тамхи татдаг энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин бага тоо юм.
Ийм арга хэмжээ нь Шинэ Зеландын уугуул оршин суугчид болох Маоричуудын эрүүл мэндийн тэгш үр дүнг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Маори эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг 25%, Маори эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг 10% бууруулна гэж Веррал онцолжээ.
Эх сурвалж: Euronews