Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоор баталсан гэрлэлтийг хүндэтгэх тухай хуульд гарын үсэг зурж, ижил хүйстэн болон үндэстэн хоорондын гэрлэлтийг хуульчилсан байна.

Жо Байден гарын үсэг зурах ёслолын үеэр "Өнөөдөр бол гайхалтай өдөр! Америк зарим хүмүүсийн төдийгүй бүх хүмүүсийн тэгш байдал, эрх чөлөө, шударга ёсны төлөө томоохон алхам хийсэн өдөр" гэж хэлсэн байна.

Уг хуулийн төслийг өмнө нь Конгрессын хоёр танхимын хууль тогтоогчдын дийлэнх олонх нь баталж байсан юм. 61 сенатор дэмжсэн санал өгсөн бол 36 сенатор эсэргүүцсэн байна. Уг хуулийн төсөлд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг улсын хэмжээнд хуульчлах үндэсний шаардлагыг тавиагүй  байна. Энэхүү баримт бичиг нь АНУ-ын аль ч муж улс өөрөө ийм холбоог хүлээн зөвшөөрдөггүй байсан ч бусад мужуудад батлуулсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй юм. Мөн гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын нэгдэл гэж тодорхойлсон 1996 онд батлагдсан Гэрлэлтийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгожээ.  Тухайн үед сенатор байсан Жо Байден үүнд саналаа өгч байжээ.  Хэдэн жилийн дараанаас мужууд ижил хүйстнүүдийн холбоог, дараа нь гэрлэлтийг хуульчилж эхэлсэн байна.  2015 онд Дээд шүүх америкчуудын ижил хүйстнүүдийн гэр бүл болох эрхийг тус улсын үндсэн хуулиар хамгаална гэж шийдвэрлэсэн.  Гэсэн хэдий ч энэ эрхийг хуулиар баталгаажуулаагүй бөгөөд энэ хуулийг санаачлагчдын үзэж байгаагаар Дээд шүүхийн консерватив олонх нь 2015 оны шийдвэрийг хянах боломжтой байжээ.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа