Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “УИХ-ын гишүүд өмнө нь байгаагүйгээр тод, чанга дуугарч, шударга үнэний тууль болж тэмцэгчид болоод эхэллээ. Парламент ийм байх ёстой. Гадаа жагсаж байгаа иргэдийн үр дүнд парламент амь орж, шийдэгдэхгүй байсан асуудлууд шийдэлд хүрч байна. Иргэд гудамжинд гарч жагсаагүй бол өнөөдөр энэ асуудлууд шийдэгдэхгүй байсан. Маш том хулгайнууд ил болж байна. Нөлөө байхгүй хүмүүсийг түлхэж байна уу даа гэсэн хардлага төрж байна. Үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Жараахайнуудаа ил гаргаж, акулууд нь цаана үлдэж байна. Тогтолцооны өөрчлөлтийг хийхгүйгээр хулгайчдаас салж чадахгүй” гэв.