УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Онц байдал зарлах гэсэн үйлдлээ ил тод болго. Ганц нүүрсний хулгайн асуудал биш, өнгөрсөн арван жилд иргэд маань өөрийн амьдрал, ирээдүй, боломжийг хулгайлуулсан. Засаг төрийг итгэл найдварын харцаар харж байна. Монгол улсын төр гэдэг УИХ-ын 76 гишүүн, ард түмэн юм. Намайг цөөхөн шударга гишүүдийн нэг гэдэг. Би ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдвол ёс суртахууныхаа хүрээнд тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд эрх мэдлээсээ түдгэлзэж, татгалзаад очоод шалгуулчихна” гэв.