Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс тавантолгой” компани дээр бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, олон нийтэд ил тод болгох. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр гэрээ хийгдсэн оффтэйк гэрээнүүдийг ил болгох ажлуудыг Засгийн газар санаачлаад хийгээд явж байна. Энэ бүх зүйлийг энэ хүрээд таслан зогсоох ёстой. Нүүрсний асуудлыг тойрсон асуудал үүссэний улмаас “жижиг тавантолгой” компани дээр бүрэн эрхт төлөөлөгч томилох шаардлага үүссэн. Жижиг тавантолгой компани нь Эрдэнэс тавантолгой компани талбай руу орж их хэмжээний нүүрсийг олборлолт хийж зарж борлуулсан. Энэ асуудал нь сүүлийн арван жилийн хугацаанд засрахгүй байдалтай байна. 340 мян.тонн нүүрс авчхаад одоогийн байдлаар 60 мян.тонныг нүүрсээр нь төлсөн. Гэсэн ч үлдсэн 280 мян. тонн өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй байна. Энийг төлүүлэх ёстой" гэв . 

 

Таны сурталчилгаа