МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би манай намаас нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байгаа гишүүн байхгүй гэж өмнө нь хэлж байсан. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй байгаа. Бид эдгээр гишүүдтэй уулзсан. Нэр нь гарсан учраас гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн “Бид нүүрсний асуудалтай холбогдсон асуудал огт байхгүй. Хэлмэгдүүлэх гэж байна” гэх тайлбарыг өгсөн” гэлээ.