Улаан-Үд хотын нисэх онгоцны буудалд орон нутгийн нисэх онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн Ми-8 загварын нисдэг тэрэг унаж осолдон бүхэлдээ шатжээ.
Нэр нь тодорхойгүй захиалагчид зориулагдсан нисдэг тэрэг газардах үедээ осолдсон байна. Ослын улмаас нисгэгч, техникч, инженер 3 хүн нас барсан, онгоцонд зорчигч байгаагүй байна. Буриад улсын эрх баригчид амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 1 сая рублийн материаллаг тусламж үзүүлнэ гэж мэдэгдээд байна. Хэрэг гарахын өмнөх өдөр Улаан-Үд хотын нисэх онгоцны үйлдвэрт ОХУ-ын Онцгой байдлын яамны сайд Александр Куренков ажлын айлчлалынхаа үеэр зочилсон байна. Энэ хэрэг орон нутгийн цагаар 15:20 цагт болсон байна.
Буриад улсын тэргүүн Цыденовын хэлснээр, Улаан-Үдийн нисэхийн үйлдвэрт үйлдвэрлэсэн нисдэг тэрэг нь "нэгэн захиалагчид зориулагдсан" бөгөөд түүнд хүлээлгэж өгөөгүй байсан ба ашиглалтад ороогүй" байжээ. Харамсалтай нь гурван хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийнхан нас барсан” гэж Алексей Цыденов хэлжээ. Тэрээр мөн урьдчилсан байдлаар ослын шалтгааныг техникийн гэмтэл эсвэл нисгэгчийн алдаа гэж үзэж байна. “Одоо шалтгааныг тодруулах бүх ажил явагдаж байна. Нэмэлт мэдээллийг дараа өгөх болно” гэж бүгд найрамдах улсын тэргүүн хэлжээ.
Нисдэг тэрэг унаж буйг нүдээр үзсэн гэрчүүдийн бичлэгээс үзвэл, Байкал нисэх онгоцны буудалд газардахын өмнө нисдэг тэрэг тухайн газар дээгүүр эргэлдэж, өөрийн тэнхлэгээ тойрон эргэлдэж байгаад осолдсон байна. Байкао нисэх онгоцны буудлын захирал Дмитрий Гармаевийн мэдээлснээр энэ явдал нисэх буудлын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй. “Энэ хэрэг удирдах зам дээр болсон. Нислэгийн зурваст нөлөөлөөгүй, нислэгүүд хуваарийн дагуу хэвийн явж байна” гэж тэрээр хэлсэн байна.
Эх сурвалж: Коммерсант