Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа "Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад руу зугтсан нь үнэн" хэмээн мэдээллээ.
Тэрбээр: Х.Баттулга арванхоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкын хэрэг? Төмөр замын хэрэг? энэ бүгд яах вэ?" гэлээ.