УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.
- Үндэсний хэмжээнд нийгмийн бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтлоо.