Цаг үеийн мэдээ

Ердөө 50 гаруй хоногийн өмнө Твиттер компанийг худалдаж авч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээж авсан Илон Маск ням гарагийн орой компанийг цаашид удирдуулах сонирхолтой байгаа эсэхийг дагагчдаасаа асуусан санал асуулга явуулжээ. Даваа гарагийн өглөө санал хураалтыг хаахад нийт 17 сая гаруй хэрэглэгч саналаа өгсөн байна.

Илон Маск Твиттерийг цаашид амжилттай авч явах ажлыг өөр хүн хийж чадахгүй ба хэрэглэгчдийн өгсөн саналын дагуу цаашдын ирээдүйг шийднэ хэмээн нийтэлжээ. Санал асуулгад оролцсон Твиттерийн 10 сая гаруй хэрэглэгч буюу нийт санал өгсөн хүмүүсийн 57,5 хувь нь Маскыг гүйцэтгэх захирлын суудлаас огцруулах хэрэгтэй гэсэн саналыг дэмжсэн байна. 

Уг санал асуулга албан бус бөгөөд үнэн хэрэгтээ хэн ч Маскийг албадан албан тушаалаас нь холдуулах боломжгүй. Гэвч түүний сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ долоо хоногийн эхэнд тэрээр Твиттерт бусад сошиал платформуудын холбоосыг тавихыг хориглох тухай мэдэгдсэн нь сөрөг сэтгэгдэл дагуулсан билээ. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа