АНУ-ын Калифорни мужид мягмар гарагийн өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амь эрсдэж, 11 хүн бэртэж гэмтэн, 70,000 орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ.
Газар хөдлөлтийн голомт Хумбольдт захиргааны бүсийн Ферндал суурины баруун урд талд бүртгэгджээ. Энэ хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл үе үе мэдрэгддэг ч энэ удаад урьд өмнөхөөс илүү хүчтэй мэдрэгдсэн байна.
Калифорни мужийн Сан Хосегоос урагш, Орегоны хойд хэсгээр чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Газар хөдлөлтийн дараа голомт бүргэгдсэн бүс нутагт 70,000 хэрэглэгч эрчим хүчний эх үүсвэрээс тасарсан байна. Өвлийн улиралд иргэд тог цахилгаангүй болсон тул шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлж болзошгүй ажээ.
Ойролцоогоор 136,000 оршин суугчтай Хумбольдтод 1980 онд 7.0, 2014 онд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ. Өнгөрсөн зуун жилд тус бүсэд нийт 40 гаруй удаа газар хөдөлсөн байна.
Эх сурвалж: The Guardian