Цаг үеийн мэдээ

Твиттер компанийг худалдаж аваад хоёр сар хүрээгүй байгаа гүйцэтгэх захирал Илон Маск албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн ням гарагийн орой өөрийгөө Твиттерийг удирдахад хэр тохиромжтой хүн бэ гэдгийг тус платформын хэрэглэгчдээс асуусан санал асуулга явуулж даваа гарагийн өглөө санал асуулгыг хаасан юм.

Ингэхэд нийт саналаа өгсөн 17 сая хэрэглэгчийн 10 сая гаруй нь буюу 57,5 хувь нь Маскыг огцрох хэрэгтэй гэж үзжээ. Үүний дараа Илон Маск тус компанийг удирдах хэмжээний хангалттай тэнэг хэн нэгэн гарч ирэх үед Твиттерийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлэхээ мэдэгдсэн байна. 

Илон Маскын тус платформд хийж буй шинэчлэл өөрчлөлт багагүй зэмлэл хүртээд байгаа юм. Тэрээр аравдугаар Твиттерийг худалдаж авсныхаа дараа ажилчдын тэн хагасыг нь халж, цэнхэр тэмдэглэгээтэй хэрэглэгчдээс төлбөр авахаа мэдэгдсэн. 

Мөн саяхан бусад сошиал платформуудын холбоосыг Твиттерт нийтлэхийг хориглосон билээ. Түүнчлэн сошиал медиа компанитай зарим сэтгүүлчдийг Твиттерээс гаргахаар болсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн НҮБ, Европын Холбоо буруутгажээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа