Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайн асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ: "Нүүрсний хулгай болон түүний холбоотой төрийн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаар сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг ардчилсан намын зүгээс анхааралтай ажиглаж, холбогдох мэдээллүүдийг цуглуулан ажиллаж байгаа. Нүүрс болон түүнийг тойрсон ашигт малтмалын луйвар булхай хэрээс хэтэрсэн. Төмрийн хүдэр, зэс, алт бусад уул уурхайн баялаг төрлүүд болон гэрээ контракт дээр ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Аливаа нэг намын харьяаллаас үл хамааран гэмт хэрэг үйлдсэн бол төрийн өмнө хуулийн хариуцлагыг шударгаар хүлээж, гэм буруутай эсэхээ шалгуулж, түүний үндсэн дээр төрийн албан үйл хэрэгт оролцдог байх хэрэгтэй"гэв.

Таны сурталчилгаа