ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хорт хавдрын дараах хими эмчилгээ 1.1 сая төгрөг, химийн бай эмчилгээ 4.5 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 11457 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.