Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн баасан гарагт гурван Курд үндэстэн амиа алдсаны дараа Парисын төвд эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.

Үймээн дэгдээгчид гудамжинд байсан машинуудыг хөмрүүлж, хэд хэдэн машиныг шатаасан байна.  Жагсагчид цагдаа нар руу чулуу болон бусад зүйл шидэж, хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий хэрэглэхээс өөр аргагүй болжээ.

Франц дахь курдуудын олон зуун төлөөлөл өнгөрсөн бямба гарагт Парисын төв дэх Бүгд найрамдах улсын талбайд цугларчээ.  Эхний ээлжид жагсагчид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэн ядалтаас үүдэлтэй аллагыг буруушаах зорилготой байжээ. Гэсэн хэдий ч эсэргүүцлийн жагсаал үймээн самуун болж хувирсан байна. 

Франц дахь Курдын ардчилсан төвөөс өмнө нь уг халдлагыг буруушаасан юм. Тус төвийн төлөөлөгч Францын эрх баригчид эх орондоо амьдарч буй курдуудыг дахин "хамгаалж чадсангүй" хэмээн мэдэгджээ.

Баасан гарагт Курдын олон нийтийн төв байрладаг барилга, үндэсний хоолоор үйлчилдэг рестораны ойролцоо нэг эмэгтэй, хоёр эрэгтэй Курд үндэстнүүд амиа алдаж  гурван хүн шархадсан байна. 

Тэднийг 69 настай Парисын оршин суугч буудсан бөгөөд халдлагын дараахан түүнийг саатуулжээ.  Баривчлах үеэр тэрээр цагдаа нарт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна.  Баривчлагдсан этгээд өөрийгөө “Ганыхныг үзэн яддаг арьс өнгөөр ​​ялгаварлагч” гэж нэрлэсэн байна.

Халдлагад амиа алдсан эмэгтэй Курдын эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнд идэвхтэй оролцогчдын нэг байсан бол амь үрэгдэгсдийн нэг нь Францаас улс төрийн орогнол авсан зураач байжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа