Цаг үеийн мэдээ

АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт цасан шуурга үргэлжилж, агаарын температур огцом буурсан байна.  12-р сарын 25-ны байдлаар хүйтний улмаас нас барсан хүмүүсийн тоо 28 хүн болжээ. Тэдний ихэнх нь зам тээвэртэй холбоотой ослоос шалтгаалсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж замын нөхцөл байдал хүндэрсэн байна.  Охайо мужид нэгэн зэрэг 50 машин мөргөлдөж, мотоциклтой дөрвөн хүн ослын хохирогч болжээ. 

АНУ-ын 12 мужид цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тус улсын нэг сая гаруй хүн цахилгаангүй болж, өнгөрсөн баасан гарагт хэдэн мянган нислэг цуцлагджээ. Хүчтэй шуурга Техасаас Квебек хүртэл 3200 км газар нутгийг хамарчээ. Мөн Канадын ихэнх нутаг шуурганд аваад байна.

Энэ жил хүйтэн цас, өмнөд мужууд болох Техас, Жоржиа, Флорида мужуудад хүртэл хүрчээ.  Атлантад термометр хасах 9 хэм, Мемфист хасах 10 хэм хүртэл буурчээ.

АНУ-ын 315,000 гаруй байшин, аж ахуйн нэгжүүд Крисмасын баярын шөнө цахилгаан тасарсны улмаас цахилгаангүй үлдэхээр байна. Тус улсын зүүн хэсгийн 13 мужийн эрчим хүчний оператор хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг хүсэж, ачаалал хэт их байвал цахилгаан тасарч болзошгүйг анхааруулжээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын алба энэ долоо хоногийн эцэс гэхэд тус улсын зарим хэсгээр агаарын хэм -45 хэм хүртэл буурна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа