Сүүлийн 24 цагийн дотор Хятадын агаарын цэргийн хүчний 71 сөнөөгч онгоцнууд болон дронууд Тайваний агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэж арлын засгийн газар Даваа гарагт (12-р сарын 26) мэдэгдлээ.
Онгоцнуудын 43 нь Тайваний хоолойн гол шугам буюу албан бус хилийн заагийг давсан гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Тайваний албан ёсны төв мэдээллийн агентлаг хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын дарамт шахалт тогтмол нэмэгдэж байгаа ч арал дээр түгшүүр төрүүлэх зүйл ажиглагдахгүй байгаа. Энэ тохиолдол нь Хятадын агаарын цэргийн хүчний өнөөг хүртэл хийсэн хамгийн том нэвтрэлт юм.
Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад улс ням гарагт арал болон АНУ-ын өдөөн хатгалгын хариу хэмээн Тайваний тэнгис, агаарын орон зайд цохилт өгөх сургуулилт хийсэн гэж мэдэгдсэн.
Аралын бүрэн эрхт байдлыг эрс няцааж буй Хятад улсын сургуулилт нь бүс нутгийн энх тайвныг сүйтгэж, Тайванийн ард түмнийг айлгах гэсэн оролдлогыг харуулж байна гэж Тайвань үзэж байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын төлөвлөлтийн талаар сайн мэддэг Тайваний өндөр албан тушаалтан Ройтерс агентлагт хэлэхдээ, АНУ батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад Тайваньд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Хятад улс уур хилэнгээ илэрхийлэхийн тулд цэргийн "өдөөн хатгалга" үйлдсэн гэж үзэж байна.
Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний ажлын албаны мэдээлснээр, Цай мягмар гарагийн өглөө үндэсний аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг зарлан хуралдуулж, арлын иргэний хамгаалалтын системийг бэхжүүлэх талаар ярилцаж, дараа нь иргэний хамгаалалтын шинэ арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.
Хятад улс сүүлийн жилүүдэд Бээжингийн засаглалыг Тайваньд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тус арал дээр дипломат, цэрэг, эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлсэн. Тайванийн засгийн газар энх тайвныг хүсэж байгаа ч халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNA