Цаг үеийн мэдээ

Япон улсын ихэнх нутгаар их хэмжээний цас орсны улмаас 17 хүн амь эрсдэж, 90 гаруй иргэн гэмтэж бэртсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун айл эрчим хүчний эх үүсвэргүй болжээ.

Японы хойд нутгаар өнгөрсөн долоо хоногоос хойш их хэмжээний цас орсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон зул сарын баяраар цаг агаар улам бүр мууджээ. Баярын өдрүүдэд аялалд гарсан олон зуун тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байна. 

Амь эрсэдсэн хүмүүсийн олонх нь дээврийн цасаа цэвэрлэж байгаад унасан болон дээврээс унасан их цасанд дарагджээ. Тиймээс орон нутгийн захиргааны эрх баригчид оршин суугчдыг цас цэвэрлэж байхдаа анхаарал болгоомжтой байхыг, мөн ганцаараа цас цэвэрлэхгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. 

Тус улсын зүүн хойд нутагт орсон цасны хэмжээ өмнөх жилүүдийн дунджаас гурав дахин их байгаа ажээ. Ням гарагийн байдлаар олон зуун галт тэрэг, нисэх онгоцны хөдөлгөөн саатсан ч удалгүй эргэн сэргэжээ. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа