Цаг үеийн мэдээ

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хэлснээр ирэх хоёрдугаар сарын сүүлчээр буюу дайн эхэлснээс хойш жилийн дараа ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна гэжээ. Уг энхийн хэлэлцээрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зуучлагчийн үүрэг гүйцэтгэж магадгүй байна.

Гэхдээ ОХУ дайны гэмт хэргээр шүүхэд дуудагдсан тохиолдолд энхийн хэлэлцээрийн ширээний ард сууна гэж Кулеба мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Володимир Зеленськийн АНУ-д өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалын үр дүнд сэтгэл ихэд хангалуун байгааг мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. 

Украин улс дайнд ялахын тулд 2023 онд бүх аргаа дайчлах ба энэ дунд дипломат харилцаа хэзээд голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Кулеба хэлжээ. Үүнээс өмнө энэ сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч Зеленський  Украин улс 2023 онд энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх санал дэвшүүлэхээр төлөвлөж буйг анхлан мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа