Австрийн Лех болон Цюрс тосгодын нутаг дэвсгэрийг дамнасан ууланд цас нурсны улмаас цанаар гулгаж байсан 10 хүн сураггүй алга болоод байсан юм. Тэднийг цасан нурангид дарагдаж амь эрсэдсэн байж болзошгүй гэж эмээж байсан ч хайгуулчид бүгдийг нь эсэн мэнд олжээ.
Даваа гарагт мэдээлснээр аврагчдын олсон арван цаначны дөрөв нь бэртэж гэмтсэн байсны нэг нь хүндээр бэртсэн байжээ. Аврагчид цанын баазын хяналтын камер шүүж цасан нурангид дарагдсан иргэдийн бүртгэлийг хийсэн байна. Цагдаагийн газрын мэдээлснээр камерт бичигдсэн бүх хүн олдсон гэжээ.
Цасан нуранги 2,700 метр өндөр Триткопф ууланд ням гарагт 15:00 цагийн үед болсон байна. Аврагчид нисдэг тэрэг ашиглан хайгуул хийжээ. Иргэдийг авран хайх ажилд 200 орчим хүн дайчлагдсан байна. Триткопф уулын цанын бааз нь дэлхий дээрх хамгийн шилдэг баазуудын нэг юм. Цасан нурангийн улмаас даваа гараг хүртэл хаалгаа барьжээ.
Эх сурвалж: CNN