УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар "Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон зөрчлийн хуулийн талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй үр ашигтай болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Биржийн тухай хуультай холбогдуулан тогтоол гаргаж, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг мушгиж, IPO гаргаж, хувьчлах гэж байгаа юм шиг буруу зөрүү ойлголт явж байна. Энэ бол урт хугацаандаа ард түмэнд үр ашигтай ямар хэлбэр байна гэдэг талаар судалж байна" гэв.