Цаг үеийн мэдээ

Шинэ оны босгон дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн (ТУХН) орнуудын албан бус дээд хэмжээний уулзалтад оролцогчдод Хамтын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бүхий бөгж бэлэглэжээ.

Цагаан, шар алттай төстэй металлаар хийсэн бөгж бүр дээр ТУХН-ийн бэлгэдэл, "2023 оны шинэ жилийн мэнд хүргэе" гэсэн мэндчилгээ бичигджээ.  Мөн дээд хэмжээний уулзалт болсон улсын нэр буюу Орос улс хэмээн бөгж дээр бичигдсэн байна.

Нийт 9 бөгж байснаас Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар бэлгэд авчээ. Үлдсэн нэг бөгжийг Владимир Путин өөртөө үлдээжээ. Харин бөгжийг авсан даруйдаа Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко хуруундаа зүүсэн байна.

ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүн нарын уламжлалт албан бус уулзалт 12-р сарын 26-27-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо болсон байна.

 

Эх сурвалж: Коммерсант 

Таны сурталчилгаа