Цаг үеийн мэдээ

Илон Маскийн Tesla компани өнгөрөгч 2021 онд 1,3 сая ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулжээ. Энэ нь 2020 оны борлуулалтаас 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт ажээ.

2022 оны сүүлчийн гурван сард тус компани 405,000 тээврийн хэрэгсэл зарсан байна. Гэвч энэ нь Уолл Стрийтийн таамаглалд хүрээгүй дүн юм. Уолл Стрийт Tesla-г оны сүүлчийн улиралд 450,000 цахилгаан машин борлуулна гэж таамаглаад байжээ.

Дэлхий нийтэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц нэмэгдсэн тул иргэдийн худалдан авах чадвар суларсан гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаар үйлдвэрээс гарсан тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэлт гол асуудал болжээ. Тухайлбал жилийн дөрөвдүгээр улиралд Tesla-ын үйлдвэрлэсэн автомашинаас илүү цөөн машин тээвэрлэлтэд гарсан байна. 

Өнгөрч оны сүүлчээр Tesla-ын хувьцаа 2010 оноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн буюу 65 хувиар буурчээ. Илон Маск Твиттер платформыг 44 тэрбум ам.доллароор худалдаж авснаасаа хойш бусад бизнестээ анхаарлаа сулруулсан гэх шүүмжлэлд өртөж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа