Цаг үеийн мэдээ

Владимир Путин Оросын кино театруудад цэргийн тусгай ажиллагаанд зориулсан баримтат киног үзүүлэхийг Соёлын яаманд үүрэг болгожээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.

Энэ оны 2-р сарын 1 гэхэд Соёлын яам баримт бичигт зааснаар "цэргийн тусгай ажиллагаа, неонацист ба неофашист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх" сэдэвт зориулсан Оросын баримтат киног кино театруудад үзүүлэх тухай саналаа ирүүлэх ёстой байна. Мөн 2-р сарын 1-ээс өмнө Соёлын яам эх оронч баримтат киноны наадам зохион байгуулах өөрийн саналаа ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үүрэгтэй.

Үүнээс гадна В.Путин Оросын баримтат киноны уран бүтээлчдэд “Эр зориг, баатарлаг байдлыг харуулсан” цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын тухай кино урлагийн материал бэлтгэхэд туслахыг Батлан хамгаалах яаманд даалгажээ.  Түүнчлэн 4-р сарын 1 гэхэд Соёлын яам, Боловсролын яам цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын тухай" олон нийтийн газар, урлагийн объект, сургуулийн музей" байгуулж, Оросын сургуулиудад энэ сэдвээр хичээл заах ёстой байна. 

Өмнө нь Соёлын яамнаас 2023 онд кино үйлдвэрлэлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх “тэргүүлэх” 17 сэдвийн жагсаалтыг нийтэлсэн. Кино уран бүтээлчдийг "Түүхийг хуурамчаар үйлдэх оролдлогын эсрэг тэмцэх", "Тогтвортой, аюулгүй байдал", "Нацизм, фашизмын үзэл суртлын орчин үеийн илрэлтэй тэмцэх", мөн "цэргийн тусгай ажиллагааны үед Оросын цэргүүдийн баатарлаг байдал, аминч бус байдлыг сурталчлах" ба "ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хаахыг сурталчлах тухай сэдэвтэй кино хийхийг санал болгож байна.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа