Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд 1.8 метр хүртэл зайд цацагддаг. Ингээд нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн өрөөн дэх бүх гадаргуу дээр тогтож үлдэнэ. Гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг заавал хааж занших хэрэгтэй. Түүнчлэн усаа татсаны дараа 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар арилгаарай.