Цаг үеийн мэдээ

Сүүлийн 2 жилд томуу ба томуу төст өвчлөл дэгдээгүй, сүргийн дархлаа суларсан, иргэд амны хаалт зүүх, гар угаах хэвшилээ сулруулж байгаа учир Ковид-19, томуу, RSV (амьсгалын замын синцитиал вирус) зэрэг халдвар дэлхий даяар огцом нэмэгдэн “ГУРВАЛСАН ХАЛДВАРТ ӨВЧИН” гэж хамтатган нэрлэгдэж байна. Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр RSV-ээр эмнэлэгт хэвтэх түвшин өмнөх жилүүдээс 10 дахин их байгаа тул та халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжээрэй.

-  Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах

- Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой 

- Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй

- Тогтмол агаар сэлгэлт хийх, 15 мин тутамд агаар сэлгэлт хийгээрэй

- Тогтмол халуун бүлээн ус уух

- Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам алхах 

- Тайван байх. Стресст автах нь таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөтэй

- Хорт зуршлаас татгалзах. Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн харуулдан тандалтын мэдээнээс:

Харуулдан тандалтын 266 (39%) сорьцод томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс УТ-ПГУ шинжилгээ хийснээс 19 (7.1%) сорьцод Томуу A(H1N1) pdm09 вирус, 16 (6%) сорьцод Томуу A вирус, 23 (8.6%) сорьцод Томуу В (Victoria) вирус, 2 (0.8%) сорьцод метапнемонивирус, 7 (2.6%) сорьцод АЗСВ, 4 (1.5%) сорьцод SARS-CoV-2 илэрлээ. (Томуу ТТӨ болон SARS-COV-2 илрүүлэх шинжилгээний 52 дахь долоо хоногийн мэдээ, Томуугийн үндэсний төв, ХӨСҮТ)

Танд доорх шинж тэмдэг илэрвэл ӨЭМТ болон сумын ЭМТ-ийн эмчид ЗААВАЛ хандаарай.

Эмчийн зааврын дагуу эмийг цаг тухайд нь бүрэн гүйцэт уугаарай.

Таны сурталчилгаа