Цаг үеийн мэдээ

Манай дэлхийн оршин суугчид 50,000 жилийн дараа анх удаа ногоон өнгийн сүүлт одыг шөнийн тэнгэрт харна гэж одон орон судлаачид мэдээлээд байна. Уг сүүлт од энэ сарын 12-ны шөнө дэлхийтэй тун ойртох ажээ.

Калифорнийн Сан Диего дахь Паломар ажиглалтын станцын Звики Трансент өргөн хүрээний судалгааны камерыг ашиглаж 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдөр уг сүүлт одыг одон орон судлаачид анх олж мэдсэн байна. АНУ-ын сансар судлалын станц НАСА сүүлт од энэ долоо хоногийн пүрэвээс баасан гарагт шилжих шөнө дэлхийтэй хамгийн их ойртоно гэжээ. 

C/2202 E3 (ZTF) сүүлт од нарны аймгийн хамгийн гадна талд нарны тойрог замд байгаа бөгөөд дэлхийтэй ойртохын тулд маш урт удаан хугацааны аяллыг туулжээ. Экваторын бүсээс хойшоо дэлхийн хойд бүсийн оршин суугчид телескоп болон ажиглалтын дуран ашиглаж 12-ны шөнө дундаас өмнөхөн ногоон өнгийн сүүлт одыг хамгийн тод харах боломжтой юм байна. 

Ирэх өдрүүдэд сүүлт од хэрхэн гэрэлтэхээс шалтгаалж нэгдүгээр сарын сүүлээр шөнийн тэнгэрт хойд бүсийн оршин суугчид ямар нэг дуран ашиглалгүй сүүлт одны гэрлийг харж магадгүй хэмээн одон орон судлаачид мэдээлжээ. 

Сүүлт од тоосны судал, эрчим хүчний бөөмс, гялалзсан ногоон өнгийн бүрхүүлээр бусад одноос ялгаран онцгой харагдах ажээ. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа