Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт Тайпей-Сингапур чиглэлд нислэг үйлдэх гэж байсан Scoot  компанийн TR993 нислэгийн онгоц газар дээр байх үед үйлчлүүлэгчийн зөөврийн цэнэглэгч хэт халсны улмаас шатаж онгоц хаалга руу буцаж ирсэн" гэж Scoot компани мэдэгджээ. Онгоц аюулгүйгээр хаалга руу буцаж ирсэн байна. Гал гарсны улмаас зөөврийн цэнэглэгчийн эзэн болон түүний хамтрагч "хуруундаа бага зэргийн түлэгдэлт" авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

“Бид нислэгийн хуваарийг өөрчилж байгаа бөгөөд зорчигчдыг байр, хоолоор хангах болно" хэмээн мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, "Scoot" онгоц Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудалд хөөрөхөөр бэлтгэж байсан бөгөөд 19.40 цагийн орчимд бүхээгт гал гарсан тухай нисэх онгоцны буудлын ажилтнуудад дуудлага өгсөн байна. 

Нисэх буудлын удирдлагууд гал сөнөөгчдийг илгээж, галыг унтраасны дараа онгоцыг хаалга руу буцахыг зөвшөөрсөн байна.  Энэ явдал Таоюань нисэх онгоцны буудлын нислэгийн хөөрөх, буух ажиллагаанд нөлөөлөөгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.

“Scoot компани болсон явдалд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Үйлчлүүлэгчид болон багийнхны аюулгүй байдал нь бидний нэн тэргүүний зорилт юм" гэж агаарын тээврийн компани мэдэгдсэн байна. Одоогоор уг нөхцөл байдлыг шалгах ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: CNA

Таны сурталчилгаа