Энэтхэгийн Go First нислэгийн компани 50 гаруй зорчигчоо мартаж ниссэн тохиолдол гарчээ. Тус компанийн онгоц Бенгалуру хотоос Шинэ Дели рүү даваа гарагийн 06:20 цагт нисэхдээ автобусанд байсан 50 гаруй хүнийг мартсан байна.
Зорчигчид ачаа тээшээ шалгуулсан байсан ба нислэгийн тасалбараа барьж үлджээ. Уг явдлын тухай зорчигчид Твиттерт жиргэж бухимдлаа илэрхийлсэн бөгөөд Энэтхэгийн нислэгийн ерөнхий газар Go First компанийг татан буулгах шийдвэр гаргасан байна.
Зорчигчдоо мартсан нислэгийн компани иргэдээс хүлцэл өчсөн боловч чухам яагаад мартсан тухай тодорхой тайлбар хэлээгүй байна. Нисэх буудлын ажилтан нислэг шалгасныхаа дараа удахгүй онгоц ирнэ гэж хэлсэн ч удалгүй онгоц хэдийнээ аялалдаа гарсан тухай зорчигчдод хэлжээ. Зорчигчид үүнд бухимдан компанийн албан ёсны хаягийг дурдаж цахим сүлжээнд гомдол мэдүүлсэн байна.
Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд 53 зорчигчийг өөр нислэгийн компаниудын онгоцонд хуваарилжээ. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн агаарын тээвэртэй холбоотой хэд хэдэн таагүй үйл явдал олон улсын анхаарлыг татаад байна. Өнгөрсөн долоо хоногт согтуу зорчигч эмэгтэй хүн дээр шээсэн явдал гарч, нислэгийн багийнхан хүлцэл өчсөн юм.
Эх сурвалж: ВВС