Цаг үеийн мэдээ

БНХАУ-ыг Гаунжоу хотод гэрлэн дохио хүлээж байсан явган зорчигчдыг автомашинтай этгээд санаатайгаар дайрч таван хүнийг хороож, 13 хүнийг гэмтээж бэртээсэн байна. 22 настай этгээд 19 сая хүн амтай хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй оройн цагаар иргэдийг дайрчээ.

Олон нийтийн зүгээс явган зорчигчдыг дайрсныхаа дараа машинаасаа гарч агаарт мөнгө цацсан эрэгтэйг санаатайгаар аймшигт осолд үйлдсэн гэж үзэн, буруутгаад байна. Орон нутгийн хэвлэлд нийтэлснээр уг эрэгтэй гэрлэн дохио хүлээж байсан хүмүүс рүү дайрсныхаа дараа эргэж буцаж дахин дайрчээ. Хэдийгээр өндөр хурдтай дайраагүй ч зарим хүмүүс бужигнаан дунд зугтаж чадаагүй байна.

Цагаан сарын баярын өмнөхөн болсон уг явдалд олон нийт эмгэнэл илэрхийлж, жолоочид уур бухимдлаа илэрхийлжээ. Хятадын Weibo цахим хуудсанд уг явдал олон нийтийн ярилцаж буй гол сэдэв болсон байна. 

Ойролцоогоор жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард Фужиан мужид бага оврын ачааны машины жолооч явган зорчигчдыг дайрч гурван хүний амийг хороож, есөн хүнийг гэмтээсэн осол гарч байжээ. Мөн энэ долоо хоногийн эхэнд Шанхайд зочид буудлын ажилтантай маргасан зочин зочдын хүлээх хэсгийг машинаар дайрсан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа